Сэтгүүлчид маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид маргааш хуралдана

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал маргааш болно. Одоогоос хоёр сарын өмнө хийхээр төлөвлөж байсан уг хурал тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод байсан. Өмнө нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийг хууль бусаар сонгогдсон хэмээн “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” нэртэй түр хороо байгуулагдаад байв. Тус хороо хоёр сарын өмнө хууль бус сонгогдсон удирдлагуудыг шүүхэд өгч байсан. Гэвч тэд Эвлэрлийн гэрээ байгуулснаар шүүхээс тэднийг хурал хийх талаар үүрэг болгосон юм. Энэ удаагийн хурлаар байгууллагын дүрмийг шинэчилж батлах аж. Хуралд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж