“Соронз” сэтгүүл электрон хувилбараар гарлаа!

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

“Соронз” сэтгүүл электрон хувилбараар гарлаа!











Монголын сэтгүүл зүйн
ертөнцөд мэндэлсэн цагаасаа өдийг хүртэл хоёр жилийн турш дуулиан шуугианы
халуун цэгээс шууд  хүргэж, үйл явдлын
сонирхолтой папарциудаар уншигчдаа алмайруулсаар байгаа “Соронз” сэтгүүлийн
шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн “
Hot news” буланд дуучин Т.Баясгалан хөл хүнд болсныг, топ модель
Г.Уранцэцэгийн австрали найз залуу Монгол бүсгүйчүүдтэй зугаацах болсныг, мөн экс
ерөнхийлөгчийн филиппин асрагч гэрт нь учир битүүлгээр амиа хорлосон гээд
хамгийн сүүлийн үеийн цочир сонин мэдээллүүдийг фото зургийн хамт нийтэлж
байна. Үүгээр ч зогсохгүй монголын тэрбумтнууд болох эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу,
“Женко” Х.Баттулга, Б.Нямтайшир, Л.Чинбат, “Алтан тариа”-н П.Цэнгүүн нар
охиддоо таван одтой зочид буудал бэлэглэж шинэ мода дэлгэрүүлэх болсныг
баримттайгаар дэлгэлээ. “Соронз” сэтгүүл аливаад анхдагч байдаг уламжлалаараа
энэ удаа Монголын нэр нөлөө бүхий улс төр, бизнесийнхэн аль хотхонд хөрш
зэргэлдээ амьдардгийг дурандлаа. Мөн улс төрчдөөс сонгуулийн бэлтгэлдээ орж хэн
нь нүүрэн дээрх мэнгээ авахуулж, зовхио татуулсан нь “Соронз”-ын дуранд өртлөө.
Үүний зэрэгцээ “Камертон”-ы Эба Солонгосын “Ча” эмнэлэгийн ачаар охинтой болсон
тухай, их хотын залуусын цугладаг шөнийн клубуудын нууц эздийг нь танилцуулж
байна. Шинэ дугаарын “Гол дүр” буланд загварын ертөнцөд эрэгтэй моделийн нэр
хүндийг өндөрт өргөж яваа модель Э.Энхболд оролцсон бөгөөд загвар өмсөгч байхын
хүнд хэцүү, насны зөрүүтэй хайрынхаа төлөө хэрхэн тэмцсэнээ илэн далангүй
хуваалцсан. Энэ удаагийн зочны буланд дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа
төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг уригдаж халуун дотно яриа өрнүүллээ.Мөн
дурсамж нь сэдэрсэн “мон уран”-ы Б.Наранхүү Лоолойгийн найзуудад 120-н сая
төгрөг газар дээр нь гардуулж, 300-н хүүхдийг зусланд амруулах болсныг фото
зургийн хамтаар нийтэллээ, Мөн шинэ дугаарын
Style папараци буланд олны танил бүсгүйчүүдийн энэ өвлийн
гоёлыг сонирхуулахын зэрэгцээ хар шилний цаана харцаа нуудаг олны танил
хүмүүсийн жинхэнэ дүр төрхийг илчилж байна.Бид сэтгүүлийнхээ ойн баярын өмнөх
нь
Go
Go.mn-
ээр дамжуулан гадаадад байгаа олон
Монголчууддаа электрон хувилбараар хүрч буйгаа дуулгахад таатай байна. Үүний
зэрэгцээ 
Soronz.mn хэмээх манай сэтгүүлийн албан ёсны вэб сайт бэлэн болоод
байгааг  дуулгахад таатай байна. Энэ нь
анхны дугаараасаа эхлээд уншигчдын дунд эрэл сурал үүсгэж байсан манай
сэтгүүлийн халуухан дуулианууд, шинэ мэдрэмжээр баяжигдан танд хүрч  байгаа гэсэн үг. Ийнхүү одоогоос яг хоёр
жилийн өмнө буюу 2009.12.10-нд албан ёсоор нээж байсан Монголын номер 1
папараци сэтгүүлийнхээ сая сая уншигчдад халуун мэнд хүргэе
!

 Та сэтгүүлээ амжиж захиалаарай!

                             “Соронз” таныг
соронз мэт татах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж