Олон улсын зэвсгийн зах зээлийн гол хоёр өрсөлдөгчийн зэр зэвсэг ба цэргийн техникийн наймаа өмнөхөөсөө улам ихээр өссөн байна. Энэ жилд Америкийн зэвсгийн гэрээний үнэ гурван тэрбум, Оросынх нэг тэрбум ам.доллараар тус тус өсчээ.
Их гүрнүүдийн зэвсгийн наймааны өрсөлдөөнд орлогоороо АНУ тэргүүлсэн бөгөөд тус улс 34,8 тэрбум ам.долларын худалдааны гэрээ хийжээ. Америкийн зэвсгийн наймааны өсөлт дөрөв дэх жилдээ дараалан өсөв.
Өнгөрсөн онд оросууд 10 тэрбум ам.долларын зэсвсгийн наймаа хийсэн бөгөөд харин энэ оны мэдээ нь арай хожуу гаргах ажээ. Ямартай ч оросуудын гэрээний үнэ нэг тэрбум ам.доллараар энэ жилд өссөн ажээ. Энэ жил оросууд дэлхийн 70 оронтой 36 тэрбум ам.долларын гэрээ байгуулаад байгаа гэнэ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин