Пуужингийн довтолгооноос хамгаалах асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Пуужингийн довтолгооноос хамгаалах асуудлаар хэлэлцэнэ

Брюссель хотод ОХУ болон Эвслийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын уулзалтад пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн үүний сацуу ОХУ, НАТО-гийн харилцааны бусад асуудлуудыг хэлэлцэх аж.

Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн өнгөрсөн сарын 23-нд хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хүрээнд нөлөөлж болох Оросын байр суурийг сайд нарт өргөн барихаар хэлэлцэж байна.

Уг баримт бичигт Орос улс пуужингийн хэрэгслүүдийг байрлуулж буй нь тус улсын стратегийн чадавхийн эсрэг ажиллахгүй гэсэн тодорхой баталгаа өгөхийг цохон тэмдэглэжээ. ОХУ-ын ГХЯ-ны уг мэдэгдлийг уулзалтын өмнө тараажээ.

Түүнчлэн, пуужингийн довтолгооны системээс гадна хойд хөрш Ливийн түүхийг бусад улс орнуудын хямралын үеэр давтагдахгүй байх талаар асуудал тавих бодолтой байгаа аж.

Европд энгийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг хянах асуудлыг хөндөх юм байна. Орос НАТО-гийн хуралдаан дээр 2014 онд НАТО олон улсын цэргийн ажиллагаагаа зогсоохтой холбогдуулан Афганистаны байдлын талаар асуудлыг хөндөн ярилцах юм.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж