
Цэргийнхэн түүний нутаг нэгтнүүдийг хөнөөж байгаад хариуцлагаа мэдэрч байна уу гэсэн асуултад Ассад хариулахдаа “Би бол зөвхөн ерөнхийлөгч. Би энэ орны эзэн биш. Тэр цэргийнхний эзэн нь ч бас биш” гэв. Сирийн хотуудад эсэргүүцлийг хүч хэрэглэн дарж байгаа анги нэгтгэлийн талаар тэр хэлэхдээ “Тэд минийх биш” хэмээн дахин давтан хэлжээ.
Ш.Мягмар