Нийгмийн ялгааны тодролт

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Нийгмийн ялгааны тодролт

Өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн ашиг орлого тэнцвэргүй байгааг Парис хотноо орших Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага тогтоов. Даяарчлалын өсөлт сүүлийн арван жилд яаж ийгээд ажиглагдсан ч тэр нь ядуу давхрагад нөлөөгөө үзүүлсэнгүй.

Олон улсын байгууллагын тогтоосноор, ОУЭЗХАХ байгууллагаас 1980-аад оны дунд үеэс эхлэн 2000-аад оны эцэс хүртэл ажиглалт явуулан 22 орны 17-д нь иргэдийн орлого нэмэгдсэн байв. Одоо дэлхийн хүн амын аравны нэг болох баян хүмүүсийн орлого ядуу давхрагаасаа ес дахин их байгааг тус байгууллагын илтгэлд тэмдэглэсэн тухай The Financial Times сонин бичжээ. 1980-аад оны дунд үеэс эхлэн энэ ялгаа 10 орчим хувиар нэмэгдсэн гэж Bloomberg тэмдэглэв.

Олон улсын байгууллагын мэдээгээр, баян хоосны ялгаа бүхнээс илүүтэйгээр АНУ, Герман, Финлянд, Израиль, Люксембург ба Шинэ Зеландад нэмэгдсэн байв. Гэхдээ энэ ялгаа нь Мексик, Чили мэтийн ядуухан орнуудад хамгийн өндөр байгаа. Энэ хоёр оронд ядуу давхрагын орлого нь баячуудынхаасаа 25 дахин бага байна. АНУ, Турк, Израильд энэ ялгаа 1:14, Их Британид 1:10 байна. Дани, Норвеги, Бельги, Чехад хүн амын орлогын ялгаа хамгийн бага гэнэ.

“Нийгмийн гэрээ нь олон орнуудад үйлчилгээгүй болж байна. Энэ судалгаагаар эдийн засгийн өсөлт нь автоматаар ядуу давхрагад нөлөөлнө гэсэн онолыг нурааж байна” гэж энэ байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа хэлжээ. Ирээдүйгээ олж харахгүй байгаа залуус өөрсдийн эрхгүй мэдэрч байна. Залуус эсэргүүцэл гаргаж байгаа талд нэгдэн тэд хямралын бүх хүндрэлийг үүрч байна гэх болжээ. Гэтэл өндөр орлоготой хүмүүс энэ асуудалд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй гэж тус байгууллага тэмдэглэв.

Нийгмийн тэнцэргүй байдлын өсөлтөд технологийн хөгжлөөс боловсролтой хүмүүсийн бонус авах явдал нөлөөгөө үзүүлсэн байна. 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн технологийн дэвшил боловсролтой хүмүүсийг шаардсан ба боловсролгүй нэгэн нь ард хоцорчээ. Татварын хөнгөлөлт нь нийгмийн ялгаанд 1980-аад оных шигээ нөлөөгүй болж байна. Мөн энэ ялгаанд даяарчлал нөлөөгөө харуулав.

Хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэн ажилчдад нь тэнцүү боломж олгох, хүсэлтэй хүн бүрт нь өндөр мэргэжил өгөх боловсролын системийг бий бол­­гох эцэст нь баячуудын татварыг нэ­мэн ядууст хүртээх зэрэг замаар нийг­­мийн ялгааг арилгаж болно хэмээн ОУЭЗХАХ байгууллага онцолжээ.

Сануулахад, тус байгууллага өнгөр­сөн тавдугаар сард амжиргааны хамгийн сайн төвшинтэй орноор Австралийг нэрлэсэн байлаа. Австраличууд нь тус байгууллагын гишүүн 33 орнуудаас хамгийн бага ажиллаж, хамгийн өндөр цалин хөлс авдаг ажээ. Эхний ээлжид судлаачид нь тус орны боловсрол ба анагаахын өндөр төвшинг хэлсэн байжээ. Шинэ Зеланд чансааны хоёрт байв. Чансааны эхний аравт: Канад, Швед, Норвеги, Дани, АНУ, Швейцари, Финлянд, Нидерланд орсон байв. Мексик, Чили, Эстони, Португали, Болгар, Грек, Солонгос, Польш, Итали  зэрэг орнууд чансааны сүүлчийн аравт байлаа. Амжиргаа муутай орноор Туркийг тодруулсан билээ.

Ш.Мягмар


Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж