Улаанбаатар-Дарханы замд /Төв аймгийн Жаргалант сумын нутагт/ 39-75 ОРХ улсын дугаартай “Соната”-5, 93-29 ӨВА улсын дугаартай “Мицубиши” загварын суудлын автомашинууд өчигдөр 14.00 цагийн үед мөргөлдөж зам тээврийн ноцтой осол болжээ. Ослын улмаас 25-30 орчим насны нэр, хаяг тодорхойгүй хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, нэг нярай хүүхэд хавчуулагдаж нас барсан байна. Төв аймгийн цагдаагийн хэлтсээс ОБЕГ-т дээрх иргэдийг гаргаж авч чадахгүй байна гэх дуудлага ирүүлжээ. Дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын тасаг ослын газарт ажиллахаар явсан байна.
С.Отгон