Жими Хендрикс хамгийн шилдэг гитарчин

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Жими Хендрикс хамгийн шилдэг гитарчин

Дэлхийн хөгжмийн ерөтнцийн томоохон шүүмжлэгч гэгддэг ”Роллин Стонес” сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчинг танилцуулжээ. Жагсаалтын гуравдугаарт Англиас  гаралтай Жими Пейж бичигдсэн бол хоёрдугаарт түүний дотны найз Английн хөгжмийн зохиолч, гитарчин Эрик Клэптон нэрлэгдсэн байна

Түүнийг “Tears in heaven” гэдэг дуугаар нь хүмүүс сайн мэддэг. Энэ дуугаа тэрээр хорвоог орхисон бяцхан хүүдээ зориулсан юм.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гитарчнаар Америкийн хөгжмийн зохиолч, гитарчин Жими Хендрикс шалгарчээ. Түүний урлагт оруулсан хувь нэмрийг асар их гэж алдар сууг нь хүлээн зөвшөөрдөг аж. Тэр рок жазз, блюз хөгжмийн урсгалын томоохон төлөөлөгч бөгөөд  араасаа Альберт Кинг, Хоулинг Уольф, Элмор Жеймс зэрэг олон хөгжимчдийг дагуулсан гэдэг. Түүний хөгжмийг сонсож өссөн хүний “тэрбээр нарийн модоор ширүүн шидэт саваагаар агсам тавьдаг” гэсэн дурдатгал бий. Эдгээр гитар “хашраадаг” алдартнууд бүгд 40-өөд оны дунд үед төрсөн бөгөөд 60-аад онд эд рокыг хөгжүүлж явсан гэдэг билээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж