Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

“Харийн залуу” дуугаараа олны анхааралд түр өртсөн залуу дуучин Соко шинэ цомгийн ажилд оржээ. Үүнийг сонссон фенүүд нь тун баяртай байгаа аж. Тэрбээр хоёр жилийн өмнө дээрх дуугаараа бие даасан анхны цомгоо гаргасан билээ. Түүний одоо гаргах гэж байгаа цомог нь 12 дуутай байх аж. Тэрбээр цомгийнхоо нэрийг нууцалсан бөгөөд шинэ он гарахаар сонсогчдод нь хүрэх юм гэсэн. Дашрамд дуулгахад, дуучин Соко хань ижилтэй болж байгаа билээ.

Эх сурвалж: “Өдрийн шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж