“Дархан гоёл-2012” наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

“Дархан гоёл-2012” наадам боллоо

Дархан-Уул аймагт анх удаа “Дархан гоёл-2012” наадам болж өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар байгуулагдсан “Төвшин сэтгэл” сан, Дархан-Уул аймгийн НАМЗХ хамтран санаачлан “Төвшин сэтгэл” сан ерөнхий ивээн тэтгэгчээр, Дархан нэхий, Дархан Минж, ВSB, Газар өгөөж, Таван богд зэрэг компани дэмжиж DBS телевиз мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцлоо.

Наадмын эхний шатанд 110 гаруй оролцогчдоос сүүлийн шатанд 50 загвар өмсөгч, 20 загвар зохион бүтээгчийн загварууд шалгарч шагналт байрын төлөө өрсөлдлөө. “Дархан гоёл-2012” наадмын шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр С.Ариунбаяр, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Н.Мөнгөнтотго, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Л.Отгонлхам, шилдэг загвар зохион бүтээгчээр “Дархан Минж” ХХК-ийн дизайнер Г.Гантуяа нар шалгарав. Нийт 20 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын шагналт байранд шалгарсан дизайнер, загвар өмсөгч тус бүр наадмын бай шагналаас гадна ивээн тэтгэгчдийн брэнд бүтээгдэхүүний шагналыг давхар хүртэжээ. Мөн наадамд оролцсон 90 загвар өмсөгч тус бүрийг "Төвшин сэтгэл" сангаас зардлыг нь дааж англи хэл, компьютерийн “Виктори зон” сургалтын төвд нэг сар суралцах эрхийн бичгээр шагналаа.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж