
Наадмын эхний шатанд 110 гаруй оролцогчдоос сүүлийн шатанд 50 загвар өмсөгч, 20 загвар зохион бүтээгчийн загварууд шалгарч шагналт байрын төлөө өрсөлдлөө. “Дархан гоёл-2012” наадмын шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр С.Ариунбаяр, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Н.Мөнгөнтотго, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Л.Отгонлхам, шилдэг загвар зохион бүтээгчээр “Дархан Минж” ХХК-ийн дизайнер Г.Гантуяа нар шалгарав. Нийт 20 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын шагналт байранд шалгарсан дизайнер, загвар өмсөгч тус бүр наадмын бай шагналаас гадна ивээн тэтгэгчдийн брэнд бүтээгдэхүүний шагналыг давхар хүртэжээ. Мөн наадамд оролцсон 90 загвар өмсөгч тус бүрийг "Төвшин сэтгэл" сангаас зардлыг нь дааж англи хэл, компьютерийн “Виктори зон” сургалтын төвд нэг сар суралцах эрхийн бичгээр шагналаа.