Сэтгүүлчдэд зориулсан сургалт өнөөдөр 10.00 цагт Улсын Дээд шүүхэд болно. Сургалтыг Дээд шүүхийн шүүгч, доктор профессор Б.Бат-Эрдэнэ удирдах ба эрүүгийн эрх зүйн чиглэлээр лекц унших юм байна. Энэ удаагийн сургалт практикт суурилсан гэдгээрээ сонирхолтой аж. Дээд шүүхээс эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийнх 2011 оны сүүлийн сургалт аж. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон мэдээллээ авах боломжтой гэнэ.