С.Төгөлдөр: Юнителийн шилэн кабелийн интернэтийн сүлжээ тасардаггүй
Интернэтийн сүлжээний хурд, найдвартай ажиллагаа байгууллагын жигд ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Мөн орон нутагт интернэт ашиглах асуудалтай байх үе бий. Ийм асуудлыг “Энержи ресурс” компани “Юнител” группийн үйлчилгээг авснаараа шийдэж чаджээ. “Энержиресурс” компанийн сүлжээний мэргэжилтэн С.Төгөлдөртэй ярилцлаа.
– Танайх “Юнител” компанийн ямар үйлчилгээг ашигладаг юм бэ?
-Байгууллага хоорондын өндөр хурдны интернэт үйлчилгээг нь сонгосон. Өнгөрсөн оны долдугаар сараас “Юнител” компанийн шилэн кабелийн үйлчилгээг ашиглаж байгаа.
-Нийслэлийн хэмжээний салбарууддаа ашиглах уу?
-Үгүй. Нийслэлээс Өмнөговь аймгийн Ухаа худагруу шууд “Юнител” компанийн шилэн кабелийг татуулсан. Ингэснээр нийслэлд 300 гаруй, Ухаа худагт 1000 гаруй хэрэглэгч бий. Өөрөөр хэлбэл, манай компанийн бүх ажилтан өндөр хурдны интернэтэд холбогдсон гэсэн үг.
-Өндөр хурд гэж байна л даа. Яг ямар хурдтай байдаг юм бэ?
-Одоогоор 12 Мвт/сек-ийн хурдтай интернэт сүлжээг ашиглаж байна. Он гараад “Юнител” групп шилэн кабелийн өргөтгөл хийх юм билээ. Тэгэхээр илүү хурдтай буюу 20-30 Мвт/сек болох юм байна.
– Юнителийн шилэн кабелийн интернэт ашиглахын ач холбогдол юу вэ?
-Сүлжээ тасрах, удаашрах, доголдох асуудал бараг гардаггүй. Хааяа сүлжээ доголдлоо гэхэд үйлчилгээг нь маш хурдан хийж өгдөг. Мөн шилэн кабелийн интернэтийн үйлчилгээ хурдан байдаг л даа. Сүлжээнд холбогдох компьютерийн тоо ч хязгааргүй байдаг. Үйлчилгээ нь хурдан, хэрэглэгчийн тоо өссөн ч асуудал гардаггүй учраас манай компанийнхан сэтгэл хангалуун байгаа. Бусад сүлжээ хурд нь удаан, тасалдах тохиолдол гардаг шүүдээ. Шилэн кабелийн интернэт холбуулсан тохиолдолд ийм асуудал байхгүй.
-Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагатай харьцуулахад үнэ тарифийн хувьд ямар вэ. Хөнгөлөлт эдэлдэг үү?
-Бид багагүй судалж байж “Юнител”-ийг сонгосон. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагаас үнэ тариф нь хямд учраас гэрээ байгуулж, хамтарч ажиллаж байгаа. Манай компанийн шилэн кабелийн интернэт маш олон хэрэглэгчтэй. Тиймээс “Юнител”-ийн хувьд үнэ цэнэтэй харилцагч нь болох байх.
-Шилэн кабель эвдрэх ч юмуу эрсдэл бий юү?
-Одоохондоо эрсдэл гараагүй. Цаашдаа ч ийм бэрхшээл тохиолдохгүй байх. Учир нь “Юнител” үндэсний хэмжээний найдвартай компани.
-Өндөр хурдны интернэтэд холбогдсоноор танай компанид ач холбогдол мэдээж байгаа байх.
-Тэгэлгүй яах вэ. Шилэн кабелийг ашигладаг учраас мэдээллийн найдвартай байдлыг чанд хадгалдаг. Нууцлал өндөртэй. Сүлжээ хурдтай интернэт ашиглах нь ажлын бүтээмж, ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх тал дээр ч ач тустай байгаа.