Хүнсэн дэх уургийн дутагдал нь өсч буй организм, ба ухаан санааны өсөлтийг удаашруулдаг, нүүрс ус багатай хүнс хөгширч буй организмын “ашиглалтын хугацааг” сунгадаг болохыг бид сайн мэднэ. Эрүүл хүн зохицол сайтай хоолны дэглэм хэрэгтэй. Харин дэглэмээр муудсан эрүүл мэндээ болон жингээ тааруулна гэдэг нь өнөөг хүртэл ойлгомжгүй хэвээр байна.
Оройн оройтсон хоол ер нь хэтэрхий орой идэх нь илүүдэл жингийн шалтгаан гэдэг нь шинжлэх ухаан талаасаа тогтоогдоод байгаа. Америкийн Иллинойс мужийн Ноырны биологи ба өдрийн дэглэмийн төвийн эрдэмтэд хэтэрхий орой идэж уух нь нэмэлт илчлэгээс гадна хоногийн дэглэмийг өөрчилдөг гэж тогтоожээ. Хүний организм нь шөнө хүнс хэрэглэхээр прогламмчлагдаагүй учир тэр нь зөвхөн илүүдэл жин авчирдаг аж.
Фред Хатчинсоны нэрэмжит хорт хавдар судлалын төвийн Урьдчилсан эмчилгээний тасгийн захирал Анне Мактирнаны удирдлагаар явуулсан судалгаа ч мөн ийм дүгнэлттэй байна. Тэдний судалгааг Journal of the American Dietetic Association гэх сэтгүүлд хэвлэжээ.
Судлаачид жилийн турш санамсаргүйгээр сонгосон, хоолны дэглэм барьдаг хэсэг эмэгтэйчүүдэд ажиглалт хийсэн байна. Өглөө,үдийн хоолны хооронд хөнгөн зууш, боов, хоол идсэн эмэгтэйчүүд жингийнхээ дөнгөж долоон хувийг хассан байна. Тэд зуушиндаа заагдсан илчлэгийг нь барьж байсан гэнэ. Гэтэл дэглэмээ яг сахисан эмэгтэйчүүдээс энэ хугацаанд анхны жингээсээ 11 хувийг буулгаж чаджээ.
Өглөө, үдийн хоолны хоородн өлсөөд байхаар их хугацаа байхгүй бөгөөд энэ хугацаанд идэж ууж байгаа хүн цаг барах эсвэл зугаа гаргахаар л түүнийг хийдэг гэж Мактирнан хэлжээ. Өглөө, үдийн, үдийн болон оройн хоолны хооронд завсарлага нь таван цаг байх ёстой гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Америкчуудын нас бие гүйцсэн хүмүүсийн 97 хувь нь статистикийн нэмэлт хоол хүнс хэрэглэдэг байна. Санамсаргүйгээр идсэн хүнс нь тэдний илүүдэл жингийн гол шалтгаан болдгийг мэргэжилтнүүд хэлж буй.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин