Парламентын ноёрхлын төлөө тулгацгаах уу? | News.MN

Парламентын ноёрхлын төлөө тулгацгаах уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Парламентын ноёрхлын төлөө тулгацгаах уу?

УИХ-ын эрхэм гишүүд хуулийн хугацаанд нь Сонгуулийн хуулийг шинэчлэн батална гэдэг өдрөөс өдөрт эргэлзээтэй болж байна. Өөрөө өөрсдийгөө 2012 оны сонгуульд “улираан сонгох” гэсэндээ мань 76 гишүүн Сонгуулийн хуулийн төсөлд өмнө байгаагүй шинэ шинэ “шигтгээ” суулган, хоёр намын бүлэг бие бие рүүгээ “элч” илгээсээр багагүй хугацаа өнгөрлөө. Суудлаасаа ингэж үхэлдэн зууралдаж байгаа гишүүдэд ичих нүүр ч алга болсон тул улсын төсөв хөрөнгө хэмнээд ирэх жил сонгууль хийлгүй энэ хэдийгээ  “өөрсдийнх нь хүсэлтээр” гээд улираагаад суулгачихвал ч яасан юм.

Эрхэм гишүүд одоо холимог тогтолцооны мажоритар хэсэгт өрсөлдөөд тойрогтоо ялагдчихвал яасхийгээд пропорциональ руу гулсан орж намынхаа нэрээр эргэж сэнтийдээ залрах вэ гэдгээс өөрийг бараг бодохоо больсон шиг байна. Байтлаа бүр мажоритариар нэр дэвшсэн 48 нөхөр 48-уулаа пропорциональ 28 суудал руу гулсах ч маягтай. Тойрогтоо ялагдсан ч тэнгэрийн амьтан хэвээрээ үлдэх гэж тэр. Арай хэтрэх гээд байгаа болохоор МАН-ынхан нэрэлхээд тодорхой босго тавья гэсэн байна лээ. Энэ янзаараа явбал Монголд ардчилсан парламент нэртэй, нэгэн насаараа суудалдаа шигддэг 76 хаантай хаант засаг тогтоход ойрхон байна. Тэгээд 2016 оны сонгуулиар үе залгамжлах үр хүүхдүүддээ халаагаа өгч хэмжээгүй ноёрхлоо үргэлжлүүлэх санаатай.

Гэтэл энэ завсраар эмэгтэй нэр дэвшигчдийн квот гэдэг асуудал сугарч гээгдэж магадгүй нь. Уг нь МАН, АН-ын аль аль нь 76 нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна гэдэг дээр ам алдсан юм. Харин албан ёсоор байнгын хороогоор хэлэлцэлгүй өдий хүрлээ. Сонгуулийн хуулиа хугацаанд нь баталж чадахгүй бол 2012 оны сонгуулийг 1992, 2008 онд хэрэглэсэн томсгосон 26 тойрогтой мажоритар тогтолцоогоор явуулж, бие даагч, эмэгтэй гишүүн хоёрыг “эгнээнээсээ” бүрмөсөн  гээж мэдэхээр байна. Том мажоритариар өрсөлдсөн тэр хоёр сонгуулиар аль альд нь гуравхан эмэгтэй гарч ирсэн юм даг. Тэгвэл юун 2015 онд НҮБ-д парламентын эмэгтэй гишүүнийхээ тоог 30 хувьд хүргэснээ зарлах манатай. Мянганы хөгжлийн зорилтуудаар ийм үүрэг хүлээснээ ч бараг мартчихаад сууцгааж буй.

Хүлээсэн үүргээ биелүүлдэггүй юм гэхэд парламент дахь эмэгтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийн хэмжээнд нүүр улаймаар төвшинд яваагаа умартаад байгаа бололтой. Монгол Улс хууль тогтоох, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийнхээ эзэлж буй хувиар араасаа 10 дугаар байранд шогшиж явна. Манай араас Вануат, Ливан, Тонга, Коморос, Маршаллын арлууд, Иран, Бахрейн, Египет, Папуа Шинэ Гвиней гээд орнууд бас байна аа, байна. Зарим нь ислам шашинтай, зарим нь арлын жижиг орнууд. Гэхдээ парламентын гишүүдийн тоогоороо ихэнх нь Монголоос олон тул бас ч гэж хувилаад үзэхээр таваас дээш эмэгтэй төр түшиж байгаа юм билээ. Манайд бол 76-гаас гуравхан шингэн дуут, эзлэх суудлаараа 3,9 хувьтай.

УИХ-ын эрхэм гишүүд квотын асуудал сөхөгдөхөд “Гадаадад явж туршлага судалъя” гэдэг юм гэнэ лээ. Тэртэй тэргүй тэд өндөр хөгжилтэй, өргөн ардчилалтай, эмэгтэй гишүүн олонтой орнуудын туршлагыг төрийн болон хувийн буянаар бишгүйдээ судалсан. Одоо тэгвэл ардаа яваа хэдэн орон ямархуу юм гэдгийг судалбал яасан юм. Тэр Вануат, Тонга, Коморос, Папуа Шинэ Гвиней зэрэг УИХ-ын гишүүдийн тэр бүр явж үзээгүй орнууд байна. Заримд нь З.Алтай гишүүн үүргэвчтэй аяллаар очиж үзсэн болохоороо квотод их дургүй гэдгээ илэрхийлчихсэн. Гэхдээ мууг нь дуурайлгах гэж биш, улс төрийн дээд хүрээний жендэрийн асуудлаар ямар төвшинд явааг нь харуулах гэж гишүүдээс тэр очоогүй орнуудад айлчлуулъя. Шинэ Гвинейн бөглүү хэсэгт толгойдоо өд зүүж, дэрсээр банзал сүлжиж бүсэлхийгээ тойруулчихаад жад бариад харайж яваа омгийнхон ч тааралдаж мэднэ. Араатан руу жад шидэхэд бүсгүй хүнд тохиромжгүй болохоор тэр шалгуураар цөөхөн эмэгтэй төр түшдэг байж магадгүй. Тэнд айлчлахад хувцас хунар тэдэнтэй ижил байх ёстой болов уу, яадаг бол. Ямар ч гэсэн хөгжилтэй орнуудад зөндөө очсон гишүүдээ Тонга, Вануат явуулж  квотгүй сонгуулийн туршлага судлуулбал ямар бол?

Д.ОЮУНЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

saandar 2011-12-09 202.131.231.130

Бүгд адил шуналын талмнууд тэгэхээр эднийг ямар нэг аргаар зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2011-12-09 124.158.76.16

yaag golig ni olod helchjee gehdee neere eregtei emegtei yamar hamaa bna oligtoi yum hiij chadaj l bwal

Avatar

www.terguun.net 2011-12-09 203.169.52.166

Эцсийн зогсоол 5 аймшигийн киногоо дуу дvрсний өндөр чанартайгаар vзээрэй

Avatar

иргэд 2011-12-09 202.179.10.150

Долгор мэтийн ичих нүүрэндээ илэг наасан хэдэн авгай одоо болиочээДолгорыг хэнч сонгохгүйшүүдээажил мэрэгжлээрээ шалгараад гараад ирхэд эр эм нь бидэнд хамаагүй шудрага тэргүүний хүнээ иргэд сонгоно шүүдээгэтэл тийм чадваргүй хэдэн авгай албан шаалтаар УИХ-д орох гэж ичих зовох юмгүй хөөцөлдөх нь яршигтайбүр эдний ярилцлагыг харахаас залхах юмхийж чадах ажлаа хийгээд чимээгүйхэн амьтны дургүй хүргэлгүй явж болдгүй юм байхдаа

Avatar

иргэд 2011-12-09 202.179.10.150

Долгор мэтийн ичих нүүрэндээ илэг наасан хэдэн авгай одоо болиочээДолгорыг хэнч сонгохгүйшүүдээажил мэрэгжлээрээ шалгараад гараад ирхэд эр эм нь бидэнд хамаагүй шудрага тэргүүний хүнээ иргэд сонгоно шүүдээгэтэл тийм чадваргүй хэдэн авгай албан шаалтаар УИХ-д орох гэж ичих зовох юмгүй хөөцөлдөх нь яршигтайбүр эдний ярилцлагыг харахаас залхах юмхийж чадах ажлаа хийгээд чимээгүйхэн амьтны дургүй хүргэлгүй явж болдгүй юм байхдаа

Avatar

иргэд 2011-12-09 202.179.10.150

Долгор мэтийн ичих нүүрэндээ илэг наасан хэдэн авгай одоо болиочээДолгорыг хэнч сонгохгүйшүүдээажил мэрэгжлээрээ шалгараад гараад ирхэд эр эм нь бидэнд хамаагүй шудрага тэргүүний хүнээ иргэд сонгоно шүүдээгэтэл тийм чадваргүй хэдэн авгай албан шаалтаар УИХ-д орох гэж ичих зовох юмгүй хөөцөлдөх нь яршигтайбүр эдний ярилцлагыг харахаас залхах юмхийж чадах ажлаа хийгээд чимээгүйхэн амьтны дургүй хүргэлгүй явж болдгүй юм байхдаа

Avatar

Ухаан дууссан 2011-12-09 202.179.20.139

Ухаан дууссан одоо гарцгүй болчихоод байхад сэтгүүлчид та нар шахаад нэмэргүй Батболд Элбэгээ нар эздээсээ зааварчлага авахаар явсанУрагшгүй Баабарын бензин бас дууссанАзийн чоно шиг т*******т ажиллагаа хийлтэй бишЮу ч гэсэн жаахан хүлээ

Avatar

Зочин 2011-12-09 202.61.97.81

улс тєрийн намын тогтоц нь нийгэмд авилга хээл хахууль гэмт хэрэг хулгай шамшигдуулал хариуцлагагvй явдлын хууль ёсоор оршин тогтнох шимтэй хєрс болсоор байна Нийгмийн ямар ч байгууламж бvхий оронд ерєєс хvний нийгэмд гэмт хэрэг гэж vзэгддэг тэр нь хvчин тєгєлдєр vйлчилж байгаа хуулиар ял шийтгэл хvртдэг хvнд гэмт хэргvvд чухамхvv єнєєгийн улс тєрийн намын системээр ємгєєлєгдєн харин ч гавьяа зvтгэл мэтээр унэлэгдэх болжээ Нийгмийн vнэлэмжийг ингэж хєлєєр нь толгой хийвэл тэр нийгэм улам ядуурч хvний гэсэн дvрмээс холдон шугуйн гэсэн тодотгол руу ойртоно Сєнєдєггvй юм гэхэд єндийхгvй Ард тvмний итгэл vнэмшлээр тєрийг удирдах бvлэглэл тэдэнд хяналт тавих хvчтэй сєрєг хvчний бvлэглэл ямар ч тохиолдолд зайлшгvй хэрэгтэй

Avatar

Зочин 2011-12-09 49.0.156.215

Kirgiz alim zarj bna baiguullaga hamt olnii shine jiliin zahialga avch gereer hurgej bna une kg 4000 utas 95891810

Avatar

Зочин 2011-12-09 49.0.156.215

Kirgiz alim zarj bna baiguullaga hamt olnii shine jiliin zahialga avch gereer hurgej bna une kg 4000 utas 95891810

Avatar

1ОООзахиа с о м 2011-12-09 202.126.91.246

Uнэгүй антивирусаа манай 1ОООzahia c o m ороод аваарай сайн чанартай антивирус Та манайхаар ороод л uз таньд гарцаагuй таалагдна Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг uзuuлэлт өнгө uзэмж брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50000 төгрөгний зөрuu гарах болов уу 700000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн 100 оригналь цоо шинэ uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь та манайхaaс зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж