АНУ “Pearl Harbor”-ын 70 жилийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

АНУ “Pearl Harbor”-ын 70 жилийг тэмдэглэв

Пёрл-Харборын (“Сувдан эрэг”) цэргийн баазад Япон довтлон АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулсны 70 жилийн ойг Америк  уламжлалын дагуу үлээвэр хөгжмийн дор  гашуудал илэрхийлэхийн зэрэгцээ зарим нэг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Америкийн түүхчид дэлхийн II дайнд 418 мянган хүнээ АНУ алдсан гэж үздэг. Япончууд өөрсдөө эхлүүлсэн дайнд гурван сая орчим хүнээ алдсаны сая орчим нь энгийн иргэд нь байжээ. Ням гаригийн өглөө Японы гэнэтийн довтолгоонд өртөн “үндэсний ичгүүрийн өдөр”-өө амссан Америк тэр үеийн дайнаас түүхэн сургамжаа аваагүй байж магадгүй, дайн нь Вашингтоны дипломатын алдаанаас болж дэгдсэн гэж “Пан-Азианизм ба 1931-1945 онуудын Японы дайн” номыг зохиогч, Оксфордын их сургуулийн гүн ухааны доктор Эри Хотта (Eri Hotta) үзэж байна.

“АНУ-ын эсрэг довтлох гэсэн Японы санаа нь логик биш сэтгэлийн хөөрөл байсан. Токиод Зөвлөлтийн эсвэл Америкийн эсрэг дайн өдөөх нэгдсэн санаа оноо байсангүй. Хэн нь тэдний дайсан бэ гэдгийг ч япон цэргүүд мэдэхгүй байв” хэмээн тэр дурссан байна.  Японы эсрэг  АНУ тодорхой хориг тавьсаны дараа  Сувдан эргийн халдлага болсныг ч эрхэм доктор сануулжээ.  Тэнгисийн цэргийн флотоо Сан-Диегогоос Пёрл-Харборт авчирсан нь Вашингтоны ээлжит дайсагнал болсон юм. Эзэн хаан Хирохитагийн хүрээ түүнийг эмзэгээр хүлээн авсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт Японы ерөнхий сайд Фумимаро Коноэтай ярилцахаас татгалзсан нь Японд өгсөн сүүлийн алганы амт байв. Үүнээс үүдэн Конаэ дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө огцорсон юм. Японы цэргийг Хятадаас татах Америкийн тулган шаардлага нь япончууд АНУ-ын угтуулж хийсэн үүрэг амлалтын хариуд “Хятадын үндсэрхэг үзэлтнүүдийг санхүүгээр дэмжихгүй” гэдгийг амлаад дээд хүрээндээ улс төрийн хүчний хувиарлалтыг хийсэн байв. Хүчээр асуудлыг шийдэх тал баригч цэргийн сайд Хидеки Тойо Засгийн газрын удирдлагад гарч ирсэн байлаа. “Үндэсний доромжлолын мэдрэмж нь Цагаан ордны тулган шаардлагын өмнө хагарсан удирдлагыг нэгтгэн тэдэнд дайны гол дайснаа тогтоох” боломжийг өгсөн гэж түүхч хатагтай бичжээ.

Самурай Ямамотогийн “ялалт”

Цэргийн талаасаа Америкийн Номхон далайн флотын гол хүчийг бут ниргэсэн
“Хавайн ажиллагаа” нь гайхамшигтай тактикийн ялалт байлаа. Хэдхэн цагийн
дотор АНУ-ын хохирол нь 2402 хүн алагдаж, 1282 хүн шархдаж дөрвөн
линкор живж өөр дөрөв нь ихээхэн гэмтэлтэй  гарснаар хэмжигдэж байв.
Гурван кейсер гэмтэл авч живсэн байв. Гурван эсминец, нэг мина тавигч
онгоц устгагджээ. Америкийн 188-272 нисэх онгоц устгагдсан байлаа.
Япончуудын хохирол нь 64 хүн амь насаар хэмжигдсэн бөгөөд уг тулалдаанд 
нэг хүн олзлогдсон байв. Пёрл-Харбор дахь ажиллагааг боловсруулсан
Японы Нэгдсэн флотын командлагч Исороку Ямамото цэргийн ажиллагааны
эсрэг  ер нь АНУ-тай сөргөлдөхийн эсрэг байжээ. Харвардын их сургуулийг
төгссөн тэрээр Вашингтонд цэргийн атташе байсан хүн. “Америкийн талын”
хэмээн хардсан милитаристууд  түүнийг “ална” гэж заналхийлж байсан
гэдэг. “Тэд миний биеийг устгаж чадах авч сэтгэл санаа, үзэл бодлыг 
минь хөнөөж чадахгүй” хэмээн энэ талаар Орос-Японы дайны ахмад дайчин,
Цусимагийн тулалдаанд хоёр хуруугаа алдсан самурай Ямамото хэлж байжээ.
Тэрээр Япон АНУ-ын эсрэг амжилттай довтолж Зүүн Өмнөд Ази дахь европ
колониудыг булаан авах бүр цаашлаад Сан-Франциског эзэлж чадах авч
АНУ-ыг бүрэн эзэлж чадахгүй, зогсолтгүй довтолгооныг Япон хагас жилээс
илүү хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг анхааруулж байжээ. 
Үнэндээ 1942 оны зургадугаар сард Мидуэй шүрэн арлын дэргэд америкчууд
анх удаа япончуудыг ялснаар дайнд эргэлт гарсан юм. Ямамото 1943 онд амь
үрэгджээ. Түүний сууж явсан онгоцыг Америкийн сөнөөгч устгажээ. 

Түүх огт өөрөөр эргэж магадгүй байсан

АНУ дэлхийн дайнд татагдан орсон нь Европын үйл явдалд нааштайгаар,
цаашилбал Зөвлөлтийн ялалтад нөлөөлсөн гэж түүхч үзэв. Пёрл-Харбор
хүртэл ерөнхийлөгч Рузвельт “Америк тусгаарлалт” гэсэн бодлого барин
иргэдээ Европын дайнд оруулахгүй гэж байсан юм. Гэтэл япончуудын Хасан
ба Халх голын сөргөлдөөн нь бодит үйлдэл байлаа.

Токиогийн
Зөвлөлтийн эсрэг довтлохгүй гэсэн нь Москвад сибирийн 26 шинэ дивизийг
нийслэлдээ татан вермахтын эсрэг сөрөг довтолгоон хийх боломжийг өгсөн
билээ. “Япон, Германы “Барбароссийн төлөвлөгөөнд” нэгдэж, АНУ тусгаарлах
бодлогоо барьж байсан бол түүх огт өөрөөр эргэж магадгүй байсныг” Хотта
тэмдэглэсэн байна. 

Дэлхийн II дайн АНУ-ын хувьд Номхон далайд
эхлээд Хойд Африкийн Марокко, Алжир, Тунис, Египтэд үргэлжлэн 1943 оноос
Сицили дараа нь Италид өрнөв. Тегераны бага хурлын шийдвэрийн дагуу
холбоотнууд болох  АНУ болон Их Британи 1944 оны зун хоёрдугаар фронтыг
Европт эхлүүлэв. АНУ-ын хувьд “Хавайн эмгэнэл” нь 3000 орчим хүн амиа
алдсан 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист довтолгоонтой эн
зэрэгцэхээр гэж түүхч хэлэв. Энэ өдрийг “хоёрдугаар Пёрл-Харбор” гэж
шинжээчид нэрлэдэг бөгөөд хоёулаа АНУ-ын эсрэг  довтлогсод буланд
хөөгдөн шахагдсан байдалд орон буруудсан талаар түүхч номондоо бичсэн
байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж