Монгол-Германы хамтын ажиллагаанд ахиц гарав

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Монгол-Германы хамтын ажиллагаанд ахиц гарав

Монгол УИХ хурал, Засгийн газрын гишvvн, Батлан хамгаалахын сайд Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Берлин хотноо 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав.

Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчим­­жүүлэхэд чухал нөлөө үзүү­лэх бөгөөд энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагаа, бат­лан хамгаалах салбарын эрдэм шин­жилгээ, судалгаа, зэвсэглэл, тех­­ник зэрэг чиглэлээр хамтран ажил­­лах эрх зүйн үндсийг бүр­дүүлэв.

Батлан хамгаалахын сайд Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Бонн хотноо 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулсан Афганистаны талаарх Олон улсын бага хуралд оролцож, Афганистаны талаар бу­сад улс орны баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, өөрийн орны хувь оролцоог танилцуулан, сурталчлах, мөн зарим орон, байгууллагын төлөөлөгчидтэй хоёр талын уул­залт хийж хоёр талын харил­цаа, хамтын ажиллагааны явц, хөгж­­­лийн талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн тэрээр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Фуксийн урилгаар Кобленц хотноо 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хийсэн айлчлалынхаа үеэр Бундесверийн Хуурай замын цэргийн командлал, Зэвсэглэл техник, материал хангал­тын төв албаар зочлов.

Батлан хамгаалахын сай­дыг хүндэтгэн хүлээн авсан Бундес­верийн Хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Карл-Хүвуртус фон Вутлер Афганистанд германы цэргийнхэнтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үүрэг гүйцэтгэл, монгол цэргийн сахилга, зохион байгуулалт, цэргийн хэргийн чадварт сэтгэл нэн өндөр байгаагаа илэрхийлж байв. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн хүчний хоорондын хамтын ажиллагаа, тухайлбал уулын явган цэргийн тусгай бэлтгэл сургуулилтыг хамтран хийх болон бусад асуудлаар санал солилцов.

З.ОРГИЛ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж