Мексикийн
нэрт коммунист зураач Диего Риверагийн 125 жилийн ойг Google өнөөдөр
онцолжээ. Тэрээр Мексикийн алдартай зураач Фрида Калотой гэрлэсэн юм.
Тэдний ээдрээтэй амьдрал, уран бүтээлийн тухай бид Мексик гаралтай
Холливудын жүжигчин Сальма Хайек тоглосон “Фрида” киноноос мэдэх билээ.
Коммунизмыг магтан дуулсан түүний ханын зургууд Мексикийн уран зурагт
хувь нэмрээ оруулсан юм. Түүний зурсан ханын зургууд Мексикийн хэд хэдэн
хотод төдийгүй Америкийн Сан Франциско, Детройт, Нью Йорк зэрэг хотод
байдаг ажээ. Коммунист зураачийг бишэрсэн Фрида түүнээс зөвлөгөө авахаар
танилцаж, дотноссон байдаг. Ривера Фридагийн авьяастайг олж харж,
түүнийг дэмждэг байжээ. Хэдийгээр Фридагийн ээж эсэргүүцсэн ч тэд 1929
онд гэрлэсэн юм. Тэдний гэрлэлтэд бүтэлтэй зүйл ховор байсан гэдэг. Тэд
хоёр удаа гэрлэж, хоёр удаа салсан юм. Ривера Фридаг бисекс гэдгийг
мэддэг байсан ч эрчүүдтэй учир ургуулдаг нь түүнд илүү хүнд тусдаг
байжээ. Засаршгүй хүүхэмсэг Ривераг дүүтэй нь учир ургуулсныг Фрида
мэдсэнээр тэдний харилцаа төгсгөл болсон юм. Тэд 1940 онд дахин гэрлэсэн
ч бүтээгүй билээ. Фрида бүх л амьдралынхаа турш нөхрөө ойлгох гэж
хичээсэн ч талаар болсон хэмээн хожим дурссан байдаг.

Н.Энх