Энэхүү чуулганы даргаар Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн санал нэгтэй сонгогдсон байна. Хорооны хуралдаанаар өнөөгийн санхүүгийн тогтворгүй байдал, инфляци, үнийн өсөлтийн нөхцөлд Ази, Номхон далайн орнууд тулгарч буй сорилтыг гэтлэн давах үүднээс ямар арга хэмжээ авах, хэрхэн хамтран ажиллах асуудлаар санал солилцож, бодлогын зөвлөмж, шийдвэр гаргах аж. Хорооны хурлын өмнөхөн болсон шинжээчдийн уулзалт бүс нутаг дахь макро эдийн засгийн байдал, бэрхшээл сорилтын талаар зөвлөмж боловсруулсан ба энэхүү баримт бичгийг хорооны хурлаар хэлэлцэж батлах юм байна.
Макро эдийн засгийн бодлого, ядуурлыг бууруулах, тэгш хүртээмжтэй хөгжлийн хорооны хоёрдугаар чуулган маргааш өндөрлөнө.