Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Хоолойн мэс засалд орсон Их Британийн дуучин Адель эмнэлгээс гарч, Лондон дахь гэртээ очжээ. Хүнд хагалгаа хийлгэсэн 23 настай дуучин бүсгүй нэлээд жин хассан байсан гэнэ. Грэммийн хөгжмийн наадмын үеэр хамгийн их үгүйлэгдэж байсан Адель зургаан төрөлд нэр дэвшсэн юм. Энэ сарын эхээр болсон Америкийн хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналд тэрбээр “Someone Like You” бие даасан тоглолт, “Rolling In The Deep” дуугаар нэр дэвшсэн. Адель аялан тоглолтынхоо үеэр хамгийн сайн дарс, шар айраг заавал авахыг даалгадаг гэж түүний аяллын хөтөч ярьжээ. Гэвч дуучин хоолойн мэс засалд орохын тулд төлөвлөсөн бүх тоглолт, концертоо цуцалсан билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж