В.Путин албан ёсоор нэрээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

В.Путин албан ёсоор нэрээ дэвшүүлэв

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин 2012 оны гуравдугаар сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өчигдөр албан ёсоор нэрээ дэвшүүлсэн байна. “Нэгдмэл Орос” намаас түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонгосон юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь тав хоногийн дотор нэр дэвшигчийн бичиг баримттай танилцаж, нэр дэвшигчийн эрхийг баталгаажуулах ажээ.

В.Путин  ОХУ-ын Ерөнхийлөгчөөр өмнө нь хоёр удаа сонгогдож байсан. Өнгөрсөн ням гаригт болсон Төрийн Думын сонгуульд В.Путины тэргүүлдэг “Нэгдмэл Орос” нам дахин ялалт байгуулсан боловч сонгуулийг луйвар болсон гэж үзэж буй сонгогчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Нэгдмэл Орос” намаас В.Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, дэмжихийг уриалахад хариуд нь В.Путин нам нь сонгуульд ялалт байгуулбал түүнийг Ерөнхий сайдаар томилохоо амласан билээ. Барууныхан Оросын эрх баригчдыг “нэг тэрэгний хоёр дугуй” гэх бөгөөд бодит ардчилал гэж байхгүй гэж үздэг. Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев боловч В.Путиныг түүнээс илүү эрх мэдэл, нөлөөтэй хүн гэдэг билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж