Дуучин Жейсон Мразын дөрвөн жилийн өмнө гаргаж байсан "We Sing. We Dance. We Steal Things" цомог нь хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. “I’m Yours” дуу нь Billboard-ын шилдэг 100 дууны жагсаалтад 76 долоо хоногийн турш багтаж чадсанаараа гайхагддаг юм. Тэгвэл, дуучин залуу фенүүдээ удаан хүлээлгэсний эцэст ирэх онд шинэ цомгоо гаргахаар ажилдаа оржээ. Шинэ цомогт багтах дуунууд нь өмнөхийн адил аялгуулаг, гэхдээ бүрээний авиаг багахан оруулж, гитар болон төгөлдөр хуурын дуугаралтыг түлхүү шингээсэн байх гэнэ. Жейсон Мраз энэ тухайгаа “Энэ нь байгалийн чимээг агуулсан, аялгуулаг, амттай, дунд дуугаралттай болохоор хүмүүст их таалагдах байх гэдэгт найдаж байгаа” хэмээжээ.
У.Болор