Дойче банкны захиралд тэсрэх бөмбөг илгээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Дойче банкны захиралд тэсрэх бөмбөг илгээжээ

Дойче банкны гүйцэтгэх захирлын хаягаар Германы Франкурт дахь төв байр руу өчигдөр тэсрэх бөмбөгтэй захидал илгээжээ. Гар хийцийн тэсрэх бөмбөгтэй уг захидлыг Дойче банкны шуудангийн өрөөнөөс өчигдөр орон нутгийн цагаар 13 цагийн үед илрүүлсэн гэж Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Пол Браун мэдэгдсэн байна.  Бөмбөг тэсрээгүй боловч энэ хэрэг мөрдөгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа гэнэ. Захидлын буцах хаяг дээр Европын төв банк гэж бичсэн байсан нь захидлыг шууд нээх эрсдэл их байсныг харуулж байна гэж Пол Браун ярьсан байна. Дойче банкны гүйцэтгэх захирал Жосеф Акерманнд гэж хаягласан тэсрэх бөмбөгтэй уг захидлаас болж Манхэттен дахь тус банкны салбаруудад  хамгаалалтыг өндөржүүлсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж