“Өнөөдөр яасан өдөр вэ”

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Өнөөдөр яасан өдөр вэ”

УИХ-ын
чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан нэг л сонин аястай болж өнгөрөв.
Гишүүдийн ирц гүйцэхгүй спикерийг зовоож, ирсэн хэд нь орж гарч гүйлдээд
эгээ л бага ангийн зүггүй хүүхдүүд шиг юм болов. Хэлэлцэж байгаа
асуудал бүр дээр гишүүдийн санал зөрөлдөж өмнө баталсан хуулиа задалж ч
мэдэхээр байдал үүсэв. Хэртэй бол бухимддаггүй Д.Дэмбэрэл дарга өнөөдөр
үнэхээр аргаа барав бололтой. Ямар сайндаа “Өнөөдөр яасан өдөр вэ”
гэчихсэн сууж байв. Арай л “Учиртай гурван толгой” дуурийн
“Өдөр бүр антай сан
Үнэг чоно олонтой сон
Өглөө эрт гарсан сан
Өнөөдөр яасан өдөр вэ”

гэсэн Балганы дууг дуулчихсангүй. Бүр сүүлдээ цөхрөв бололтой “Өнөөдөр
олигтой юм ярьж чадахгүй шиг байна.  Маргааш хуралдъя” хэмээгээд
чуулганы хуралдааныг өндөрлүүлж алхаа тас хийтэл цохиод гарч одов.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж