Баригдаж буй барилгад гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Баригдаж буй барилгад гал гарчээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Моннис цамхаг”-ийн замын эсрэг талд буюу Улсын драмын эрдмийн театрын хажууханд баригдаж буй барилгад гал гарчээ. ОБЕГ-ын Шуурхай бүлэг 105 дугаарт өнөөдөр 17.20 цагийн орчимд галын дуудлага ирсэн бөгөөд Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёр тасаг галыг унтраахаар ажиллаж байна. Галын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж