![](https://news.mn/wp-content/archive1/biznes/photo/2011/4/2fd23f978b006d21/629770e5dbc492c1big.jpg)
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлд тусгаснаар төв банкны хувьд ирэх жилд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ. Ингэж байж инфляцийг нэг оронтой тоо буюу 10-аас хэтрүүлэхгүй байх зорилтдоо хүрнэ гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдээд буй. Энэ нь ирэх онд УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор амлалт хэрэгжүүлэх хүрээнд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэхээр болсны зэрэгцээ Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн нэг сая төгрөгийг ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр өгөхтэй холбоотойгоор гарах сөрөг үр дагавруудыг хаах зорилгоор хийгдэх арга хэмжээ болж байгаа билээ.
Г.Дарь