2015 онд анхны нисэгчгүй хөлгийг хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

2015 онд анхны нисэгчгүй хөлгийг хөөргөнө

Дэлхийд хамгийн найдвартай “Союз” сансрын хөлгийн хөөрөх дөрөв дэхь  талбайг Амур мужийн “Восточный” ашиглахаар болоод байна. 2015 онд анхны нисгэгчгүй онгоцыг болон 2018 онд нисэгчтэй хүлэгийг хөөргөхөөр төлөвлөж байна. Төслийг хэрэгжүүлэхэд пуужинг үйлдвэрлэгч  Самарын  “ЦСКБ-Прогресс “ идэвхитэй оролцож байна. Анхны “Союз “хөлөг нь 1966 онд баригджээ. Түүний өмнөх нь “Восток” хөлөг байсан бөгөөд түүгээр анхны сансрын нисгэгч Юрий Гагарин сансарт ниссэн юм.  “Восток”ийн хувьд “баллистик 7” пуужингаас түүнийг зохиоход ашигласан аж.  “Союз” хөлгийг зөвлөлтийн хамгийн анхны хөөрөх талбай болох  Байконуураас хөөргөсөн юм. Харин одоо түүнийг Казахстанаас түрээслэдэг юм. Энэ жилийн намраас “Срюз” хөлгийн хөөрөх талбайн  газарзүй тэлж  дэлхийн бөмбөрцөгийн өмнө хэсгийг хамарна. 10 р сард Францын Гвианы  Куру талбайгаас  пуужин тээгч европын “Галилео” чиглүүлэх системийн  замд хоёр  пуужинг тойрог замд оруулсан юм. Францын  Гвианаас Оросын төөхөөрөмж амжилттай хөөрсөн явдал  дэлхийн чанартай үйл явдал болсон гэж  ЦСКБ –Прогресс үйлдвэрийн  ерөнхий захирал Александр  Кирилин ярьж байна: « Манай улсын болон манай үйлдвэрийн түүхэнд анх удаа гадаадын талбайд сансрын буудал  байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.Шинэ хөөрөх талбай нь оросын талаас гадаадын түншүүдийн сонирхолд нийцүүлэн хөөрөлтийг хангах долигон байх юм. Яагаад гэвэл, талбайн өмчлөгч нь европын тал байгаа юм.  Тэр бидэнд “Союз-СТ” пуужинг захиалсан» гэж хэлсэн. Куругийн ”Союз” хөлөг дундаж ангиллын тээгчийн  хоосон байсан тэр   цүнхэлийг  дүүргэсэн.  Энэ сансрын буудлаас францын хүнд   “Ариан ” пуужингууд хөөрч байна. Ирэх жил  хөнгөн “Вега”, харин түүний дараа “Союз ” хөлгүүд уг буудалд түгээмэл шинж бүрдүүлж байна.  Куру гийн талбай их эвтэйхэн, магадгүй тэр экваторт байрладаг болохоороо  тэр биз.  Түүнээс хөөрч байгаа пуужингууд нь нэмэгдэл хурд авдаг. Энэ нь “Союз” хөлгүүдийг Байконуураас ялгаа нь 1,5 дахин илүү ачааэ авах боломж олгодог. Онолын хувьд бол сансрын энэ буудлаас нисгэгчтэй хөлгүүдийг   ч хөөргөж болно. Үүнийг Оросын  засгийн газрын тэргүүн шадар сайд Сергей Иванов  нотлосон юм.  10 рсарын 21 нд Куругаас “Союз –СТ” хөлгийг хөөргөсний дараа тэрээр биечлэн ороллцож, ирээдүйд Европ энэхүү пуужинг нисгэгчтэй  хөөргөнө гэдэгт найдаж болно гэж тэр хэлсэн юм.

Нисгэгчтэй сансрын нислэгүүдийн тухай ярихад 2014 оноос тэрхүү хөтөлбөрүүд  шинэ төрлийн  бүрэн “Союз-2” хөтөлбөрт шилжинэ.     Ташрамд хэлхэд, “Союз-СТ” хөлөг нь “Союз -2 “  ижил төрлийн бөгөөд бөмбөрцгийн дунд бүслүүрийн нөхцөлд л тохируулсан загвар юм.  “Восточный” буудал ашиглалтанд орох үед олон тээгч пуужингууд шаардагдана.  Яагаад гэвэл тэднийг нэгэн зэрэг дөрвөн хөөрөх талбай дээр хүлээнэ шүү дээ.  Самарын “ЦСКБ –Прогресс” үйлдвэрийн ерөнхий захирал Александр Кирилин ийм ачаалалтай ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна: «Бид “Союз-2 – хөлгийг их хэмжээгээр үйлдвэрлэх гэж байгаа. Тэгээд жилд 20-22 машин үйлдвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ нь дөрвөн нисэх талбайны өртгийг нөхнө»гэж хэллээ. Одоо сансрын хөнгөн ангиллын төхөөрөмжийн хэрэгцээ  их өсч байна. Тэднийг хөөргөхөд хүнд төхөөрөмжийн нэгэн адил их ажиллагаа шаардагддаг. Самарын үйлдвэр энэхүү хандлагад өөрийн хөнгөн загвараар храиу бариад байна. Энэ бол “Союз-2-1В” хөлөг юм. Жилийн эцэс гэхэд  туршилтын нислэгүүд дуусч, 2012 оны 4 –р сард нислэгийг төлөвлөж байна.  Эдгээр пуужингуудыг  сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзээ үгүй юм. Бүх жилүүдэд үйлдвэрлэсэн 1779 пуужингуудаас 77 нь амжилтгүй болсон юм. Тиймээс “Союз” хөлөг ямарч хөлгөөс илүү сайн юм.  

http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж