Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг яагаад заавал “Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ, орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дагуух амлалтыг ард түмэнд санал болгоно” гэсэн заалт тусгасанд хариулт өгөхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Сү.Батболдын тайлбараар бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь улс орныхоо эдийн засаг, бодит боломжоос хэтэрсэн амлалт өгөхийг хязгаарлах зорилгоор ийм заалт оруулсан. Үүнийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан заалт биш, УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуульд мөн нэг адил оруулсан гэлээ. Улмаар эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдвэрлэв. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж эхэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж