Эмзэг бүлгийн иргэдийг шүдний үзлэгт хамруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Эмзэг бүлгийн иргэдийг шүдний үзлэгт хамруулав

“Танан шүд таны инээмсэглэл” өдөрлөгийг өнөөдөр Сонгино-Хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны цогцолбор байрны хурлын зааланд зохион байгуулаа. Өдөрлөгт тус хорооны эмзэг бүлгийн иргэд, бага болон өсвөр насны  100 гаруй хүнийг шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.

Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар шүд, амны хөндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийснээс гадна зохион байгуулагчдын зүгээс амны хөндийн эрүүл мэндийн, эрүүл зохистой амьдралын талаар мэдлэг мэдээлэл олгох АХА хөгжөөнт,  танин мэдэхүйн тэмцээн явуулжээ.

“Танан шүд таны инээмсэглэл” өдөрлөгийн үеэр эмзэг бүлгийн иргэд, бага насны хүүхдүүд, өсвөр үеийнхэн, залуучуудын шүд, амны хөндийн өвчлөлийг эрт илрүүлэхийн ач холбогдол, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэгээс хоёр удаа орж хэвшихийн чухлыг ухуулан сурталчилж, мэдээлэл сурталчилгааны найман төрлийн 800 гаруй материалыг тараасан байна.

Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банкнаас Японы Ядуурлыг бууруулах сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн Олон нийтийг дайчлах-чадавх бэхжүүлэх зөвлөх багаас санаачилсан аж. Дээрх төслийн хүрээнд өмнө нь

Баянзүрх дүүргийн 21, 22 болон Чингэлтэй дүүргийн 7, 19 дүгээр хорооны эмзэг бүлгийн  иргэдийг шүд эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулахад үзлэгт хамрагдсан иргэдийн 2000 нь өвчтэй байжээ. Түүнээс 496 хүнд шүдний өвчний яаралтай тусламжийг үзүүлээд байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүргийн 22, 24 дүгээр хороодод Баянбигэр өрхийн эмнэлгийн зүгээс харъяа цэцэрлэгүүдийн 154 хүүхдэд шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд  65 нь шүдний ямар нэгэн өвчлөлтэй байв. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж