М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний хоёрдугаар шатанд манай таван дуучин шалгарч үлджээ. Орон орны 167 дуучнаас хоёрдугаар шатанд 37 дуучин үлдсэний тав нь ийнхүү Монголоос ирсэн дуучид байлаа.
Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Ч.Бадрал, Б.Батбаатар, Г. Ариунбаатар нар одоо хоёрдугаар шатанд Орос, Хятад, Хорват, БНСУ, Молдав, БНАСУ-уудын дуучидтай өрсөлдөж байна. Төгсгөлийн шат энэ сарын 14-нд болно. Дуучиддаа ажилт хүсье.