Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

Эрчүүдийг өөртөө татахыг хүсвэл тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг цаламдан тогтооно.

Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хяналтыг, өөрийг нь гартаа авах нь гэж сэтгээд айж зугтаж болзошгүй.

 Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архиа цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.

Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй зүйлийг  бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд цоо шинэ загварын “хулгана” гэх мэт.

Ханьдаа зориулж юу бэлэглэх вэ ?
Авах гэж төлөвлөж  байсан зүйлийг нь  бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
 Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийдэг  болгохын тулд хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
 Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай цухуйлгаж  эхэлбэл спортын хэрэгсэл бэлэглэ.
Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, агааржуулагч хамгийн тохиромжтой  бэлэг болно.
Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Танил эрдээ юу өгвөл зүгээр вэ ?
Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, чамин аяга, CD-ний  тавиур зэргийг бэлэглээрэй.

Хамаатандаа юу авч өгсөн нь дээр вэ ?
Архи бүү бэлэглэ.
Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сонирхолтой  ном, радио ч бэлэглэж болно.
Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэхэд зүгээр.

Даргадаа ямар бэлэг сонговол дээр вэ ?
– Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа зохисгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
– Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи, вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл компаниа нээсний ойд вино бүр ч тохиромжтой.
– Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
– Харин бугуйн  цаг бэлэглэх хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж