Дэлхийн “ухаалаг” хотоор Сөүл шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн “ухаалаг” хотоор Сөүл шалгарав

Мэдээлэл, холбооны технологийг оршин суугчдынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд ашигладаг 25 хотыг “Ericsson” компани “Arthur D. Little” консалтингийн байгууллагатай хамтран шалгаруулжээ. Хоёр дахь жилдээ гаргаж буй уг жагсаалтыг БНСУын нийслэл Сөүл тэргүүлсэн бол Сингапур, Стокгольм, Лондон, НьюЙорк, Парис, Токио, Лос-Анжелес, Шанхай, Бээжин удаалжээ. Мөн ОХУын нийслэл Москва жагсаалтын 11-т бичигдсэн аж.

Эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдэх, оршин суугчдынхаа соёл, харилцаа, мэдлэгийг дээшл үүлэхэд мэдээлэл, харилцааны салбарт гарсан амжилт ололт, шинэ технологийг хэрхэн ашигладаг, мөн энэ салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулж байгаа, уг чиглэлээр сурч буй оюутан, залуусыг яаж дэмждэг зэрэг үзүүлэлтэд үндэслэн уг жагсаалтыг гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж