“BMW”, “Toyota” ногоон технологийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“BMW”, “Toyota” ногоон технологийг хөгжүүлнэ

Автомашины үйлдвэрлэлийн “акулууд” болох “BMW”, “Toyota” компани байгальд ээлтэй, ногоон технологийн салбарт хамтран ажиллахаар болжээ. Байгальд ээлтэй дараагийн үе хэмээн тодорхойлж буй литийн ион зайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар хоёр компани дунд болон урт хугацааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Литийн ион зайн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр тэд цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх юм.

Түүнчлэн “BMW” компани Европт зарж буй “Toyoto”- гийн дизель хөдөлгүүрт автомашинуудад зориулан хөдөлг үүр, түүхий эдийг 2014 оноос нийлүүлэхээр болжээ. “Toyoto” бол автомашин үйлд вэрлэгчийн дунд байгальд хам гийн ээлтэй компанид тоо цогддог. Харин “BMW” хамгийн тогтвортой бө гөөд шинийг санаачлагч. Тиймээс “BMW”-гийн гадаад ха рилцаа хариуцсан захирал Норберт Рейтофер, “Toyoto”-гийн ерөнхийлөгч Акио Тоёото нар давуу талаа ашиглан байгальд ээлтэй автомашины хөгжилд тэсрэлт хийж, бүх хүчин чадлаа дайчлахаа мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж