Европын холбооны лидерүүд тус бүсийг өрийн хямралаас гаргах асуудлаар Бруссель хотноо чуулах гэж байна. Европын 17 орны лидерүүд нэг дор цугларах дээд хэмжээний уулзалтын гол сэдэв “Орших уу, эс орших уу” хэлэлцээр байх болно гэж ажиглагчид үзэж байна. Герман, Франц зэрэг орнууд Европын холбооны гэрээг өөрчлөх санал оруулсан бол Их Британи Европын холбоонд элсэхгүй байх статустай хэвээр үлдэхээ мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркел нар Европын өрийн хямралаас гарах арга замын талаар өчигдөр утсаар хэлэлцсэн гэнэ. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр хоёр удирдагч бүсээс хальж олон дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн өрийн хямралыг арилгах яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарсныг хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер Грекийн араас орж буй Италийн Ерөнхий сайд Марио Монтитой уулзахаар өнөөдөр Италийг зорьжээ.
Н.Энх