Н.Батбаяр төсөвт өөрчлөлт хийх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр төсөвт өөрчлөлт хийх хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 15.30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд Төсвийн хуулийн эцсийн редакцийг сонсч байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эрхэм гишүүн Н.Батбаярт Төсвийн хуулийг батлуулахар хүчин чармайлт гаргасанд нь тусгайлан баяр хүргэлээ. Энэ үеэр гишүүн Н.Батбаяр гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын 2012 оны төсөвт шинэ он гармагц өөрчлөлт оруулах шаардлага гарна гэдгийг хэллээ. Эрхэм гишүүн Ч.Улаан түүний саналыг дэмжиж санхүү, эдийн засгийн гадаад нөхцөл байдлаас шалтгаалан холыг бус ойрыг харах шаардлага үүсч байгааг хэлсэн юм. Европт үүссэн санхүү, эдийн засгийн хямралт байдал Монгол Улсын төсвийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болохыг дээрх гишүүд анхаарууллаа. Тиймээс сөрөг нөлөөллөөс сэргийлж саяхан баталсан Төсвийн хуульд 2012 оны нэгдүгээр сард багтаан өөрчлөлт оруулахыг дэмжсэн гишүүн цөөнгүй байв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж