Хариуцлагагүй ажилтнуудад шийтгэл оногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Хариуцлагагүй ажилтнуудад шийтгэл оногдуулжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийн редакци сонсох ажиллагаа явуулах байсан ч түр хойшлуулжээ. Учир нь УИХ-ын зарим гишүүн төслийн эцсийн найруулгыг гар дээрээ аваагүй байснаас үүдэж ийм байдалд хүрчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд баталсан хуулийн төслийн эцсийн найруулга ийнхүү өнөөдрийг хүртэл гишүүдийн гарт бүрэн очоогүй байна.

Уг асуудал нь УИХ-ын Тамгын газрын зарим ажилтны хариуцлагагүй байдал, УИХ-ын гишүүдийн туслахуудтай уялдаж ажиллах ажлын доголдлоос шалтгаалсныг тогтоож холбогдох ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулахаар болжээ. 

 

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж