“Болор цом”-д оролцох найрагчдын нэрс тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Болор цом”-д оролцох найрагчдын нэрс тодорлоо

Архангай
аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар "Монголын Зохиолчдын
Эвлэл", МҮОНРТВ хамтран арванхоёрдугаар сарын 10-11-ний өдөр Цэцэрлэг
хотноо яруу найргийн “Болор цом-29” наадмыг зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн “Болор цом-29” наадамд 170 орчим яруу найрагчийн 340 гаруй
бүтээл ирсэн ба шүүгчдийн бүрэлдэхүүн дараагийн шатанд тоосоо өргөх 38
хүний нэрийг зарлалаа. Эдгээр найрагчид дээр нэмэгдэн "Болор цом"-ын
эзэд шүлгээ уншина. Ингээд "Тамир"-ын хөндийд шүлгээ уншихаар болсон
найрагчдын нэрсийг сонирхуулья.

1.      Ш.Анхтуяа
2.      М.Амархүү
3.      Б.Баттулга
4.      Л.Батцэнгэл
5.      Б.Баярсайхан
6.      Б.Баясгалан
7.      С.Барааннасан
8.      С.Бүрнээ
9.      М.Баянмөнх
10.    М.Билэгсайхан
11.    Б.Болорцэрэн
12.    Л.Болдсайхан
13.    Д.Болдхуяг
14.    Л.Ганзул
15.    Д.Ган-Очир
16.    Ч.Дагмидмаа
17.    С.Дамдиндорж
18.    П.Жавзансүрэн
19.    Г.Ишхүү
20.    Н.Минжинсайхан
21.    А.Мөнхчимэг
22.    Л.Мөнхбаатар
23.    Б.Мягмаржав
24.    С.Начин
25.    В.Нэргүй
26.    Б.Оролзод
27.    Б.Сарантуяа
28.    Э.Сударчулуун
29.    Ай.Төмөр-Очир
30.    Ч.Ууганбаяр
31.    М.Уянсүх
32.    О.Цэнд-Аюуш
33.    С.Чулуун
34.    Б.Чулуунцэцэг
35.    Л.Эрдэнэбат
36.    Ц.Эрдэнэбаатар
37.    Э.Энхболд
38.   
Д.Энхболдбаатар зэрэг яруу найрагч нар шалгарсан бол энэ сарын 10-ны
өдөр МЗЭ-ээс хүлгийн жолоо залах юм. “Болор цом-29” наадмын төлөөлөгчид
энэ сарын 10-нд Булган ууланд гарч Бурхан багшийн сэрэг дүрийг үзэж,
сонирхон дурсгалын зураг татуулах бөгөөд Их тамир, Цэнхэр сумыг зорих нь
ээ. Тус сумдад “Ардын уран зохиолчдын уулзалт, өдөрлөг” болох юм. Үдээс
хойш нь ЗДТГ-ын хурлын танхимд Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын
эзэд аймгийн  төвд оюутан, сурагчидтай уулзалт хийж, орой нь Архангай
аймгийн хөгжимт драмын театрт иргэдтэй уулзах юм байна.

2008 оны "Болор цом"-д аман хүзүүдэж байсан яруу найрагч О.Цэнд-Аюуш, 2009 "Болор цом"-ын дэд байрын шагналт яруу найрагч Б.Мягмаржав, 2010 оны "Болор цом"-ын дэд байрын шагналт яруу найрагч М.Уянсүх нарын залуу найрагчид байна.

"Болор цом"-ын эзэд болох Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа нар оролцох нь тодорхойгүй байгаа бөгөөд мөн 2000 оноос хойш Монголын утга зохиолд "Голын цаана" шүлгээрээ дуу чимээтэйхэн орж ирэн хорь гаруй яруу найргийн наадмын цомыг хоймортоо залж амжсан Г.Сэр-Одын шагналт, "Болор цом" наадмын тусгай болон гутгаар байрын эзэн, "Өдрийн сонин"-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн албаны дарга Н.Гантулга албан томилолтоор гадаадад яваа тул орж чадахааргүй болсон байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж