Тэрбээр хүний амь нас хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалаад байхдаа газар дээрээ цагдаагийнханд баригдсан учир хэргээ хүлээжээ. Тэрбээр хадам эх болох 45 настай Б-гийн амийг хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх болох 85 настай Б нарыг хүнд, хөнгөн гэмтээсэн байгаа. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм. Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид тухайн үед хэргийн газарт шуурхай ажилласны үр дүнд гэмт хэрэгтний үйлдлийг таслан зогсоосон . Хэрэгтэн Д.Энхээ мөрдөн байцаалтын явцад “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж ийм хэрэг үйлдсэн. Хэрэг үйлдэхдээ согтуу байсан” хэмээн мэдүүлжээ.
Хадам эхээ хөнөөсөн Д.Энхээг шүүж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжийгээ хэрцгийгээр хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан улмаар хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг өнгөрөгч зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг үйлдсэн Д.Энхээ гэх залууд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжилж байна.
С.Отгон