Х.Клинтон ижил хүйстнүүдийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Х.Клинтон ижил хүйстнүүдийг дэмжинэ

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Женев дэх дипломатуудын уулзалт дээр “Гей, лесби хүмүүс бол адилхан л хүн. Гей байна гэдэг гэмт хэрэг огтхон ч биш. Дэлхийн аль ч улсад ийм хүмүүс төрж байгаа. Энэ нь ямар нэг гаж, сонин зүйл биш” хэмээн улмаар тэдэнд ч гэсэн хүнлэг хандах хэрэгтэй гэжээ. Улмаар улсуудын шашин, соёл боловсролд ийм хүмүүсийг ялгаварлах үзлийг бүр мөсөн үгүй хийнэ гэдгээ хэлжээ.

Энэ саналыг Цагаан ордонд дамжуулан, улмаар олон нийтэд мэдээлж байгаа аж. Энэ нь Обамагийн засгийн газраас гаргасан Лесби, Гей хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар гаргаж анхны төлөвлөгөө юм байна.

Энэ үзлийг дэлгэрүүлэх нь Обамагийн 2012 оны сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг аж. Афганистанд ижил хүйстнүүдийн явдлыг хуулиар хориглодог бөгөөд энэ журмыг дагаж мөрдөхийг шаарддаг аж.

Америкийн Бүгд найрамдах намын нэр дэвшигч гадаадын орнуудад ижил хүйстнүүдийн явдлыг хүмүүнлэгээр үзэх хэрэгтэй гэх үзлийг сурталчилж байна. Америкийн 2003 онд гаргасан хуулиар гей хүмүүсийн явдлыг хууль бус хэмээн үзэж байжээ. Гэсэн ч өдгөө Нарийн бичгийн дарга Клинтон гей хүмүүсийн үзлийг хүлээн зөвшөөрөн, хууль бус гэж үзэхээ больжээ. Өнгөрсөн жил Барак Обама “Битгийн ярь, битгийн хариул” гэх хуулийг өөрчлөн, ижил хүйстнүүдэд нээлттэйгээр шинэчлэн баталсан юм.

Б.Золзаяа

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж