Авлига авсан захирагч 14 жилийн ял сонсов

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Авлига авсан захирагч 14 жилийн ял сонсов

АНУ-ын Иллинойс мужийн захирагч асан Род Благожевич хээл хахуулийн хэргээр 14 жил шоронд хоригдох ял сонсчээ. Шүүх түүнд Ерөнхийлөгч Барак Обамагийн Сенатын суудлыг худалдах гэж оролдсон болон бусад 17 хэрэгт буруутайг тогтоосон гэнэ. Чикаго хотод болсон шүүх хурлын үеэр тэрбээр хийсэн хэрэгтээ уучлал гуйж, том алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. 54 настай Род Благожевич хууль зөрчиж буйгаа мэдэж байсан гэж яллагчид 20 жилийн ял төлөвлөж байжээ. Түүнд шүүх 20.000 ам.долларын торгууль ноогдуулсан бөгөөд ялыг ирэх хоёрдугаар сараас хэрэгжүүлэх юм байна. Род шоронд ял эдлэх хугацаандаа өдөрт 12 центийн хөлстэй, найман цаг ажиллах ёстой бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ уулзах цаг хязгаартай гэнэ. Түүнийг 2008 онд хээл хахуулийн хэргээр баривчилсан юм. Түүний өмнөх Иллинойс мужийн захирагч мөн хээл хахуулийн хэргээр шоронд хоригджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж