Бусдыг биеэ үнэлэхэд уруу татсан хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Сэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын товыг энэ сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулжээ. Учир нь улсын яллагч С.Хишигжаргал Чингэлтэй дүүргийн шүүхэд хуралд оролцож байгаа аж. Д.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан гэх үндэслэлээр буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэрбээр батлан даалтад гадуур шалгагдаж байгаа аж.
С.Отгон