“Мөнгөн үдэш-2012” болно

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Ховд аймгийн нутгийн зөвлөл, 1993 оны төгсөгчид хамтран зохион байгуулах “Мөнгөн үдэш-2012” шинэ жилийн цэнгүүний талаар мэдээлэл хийлээ. Ховд аймгийн цэнгүүн арванхоёрдугаар сарын 14-нд 19.00 цагт “Мишээл экспо” төвд болох юм байна. Энэхүү арга хэмжээнд тус аймгаас төрөн гарсан, аймгаараа овоглодог нийт оюутан залуус оролцон шинэ жилээ хамтдаа тэмдэглэх нь ээ. Цэнгүүнд 1000 залуу оролцох бөгөөд Ховд аймгаас төрөн гарсан спорт, урлагийн одод хүрэлцэн ирэх юм байна. Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр энэхүү шинэ жилийн цэнгүүнийг нийслэл хотноо хийдэг бөгөөд тухайн жилдээ арван жилийн нэг оны төгсөлтийнхөн хамтран зохион байгуулдгаараа онцлог ажээ.

Шинэ жилийн цэнгүүний үеэр мөн нийслэлд ажиллаж, амьдарч байгаа залуусаас есөн номинацид шилдгүүдийг шалгаруулах юм байна. Мөн “Миний төрсөн нутаг Ховд” уралдааныг нийт ховдчуудын дунд зарласан бөгөөд сум тус бүрээс шилдэг тав, нийт 100 залуу “Мөнгөн үдэш-2012” цэнгүүнд оролцож, тэр үдэш шагналаа гардан авах нь ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж