Бичил уурхай, нурангины осол гарсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Бичил уурхай, нурангины осол гарсаар байна

2011 оны эхний 10 сарын байдлаар бичил уурхай, нурангины осол 20 удаа болсон гэсэн мэдээг Үндэсний статистикийн газраас гаргажээ. Албан ёсны тоо ийм байгаа боловч тоологдоогүй хэчнээн осол болсныг хэлж мэдэхгүй. Засгийн газраас Бичил уурхай эрхлэх журам баталсан боловч түүнийг нь дагаж мөрддөг “нинжа” бараг байхгүй гэж хэлж болно. Тэднийг зохицуулах дорвитой алхам хийхгүй бол эрдэнэт хүний амь эрсдэж, байгаль орчин сүйдсээр байна.

Дэлхийд нийт 50 гаруй сая хувиараа ашигт малтмал олборлогч буюу "нинжа" нар бий. Харин манай оронд 200.000 орчим “нинжа” гар аргаар ашигт малтмал олборлодог гэсэн албан бус тоо байна. Говийн зэлүүд талаас авахуулаад улаан хөлт хүрэхийн аргагүй хангайн өндөр цавчим хавцлуудад хүртэл “нинжа” нар хүрчихээд байгаа. Тэдний тухай нийтлэл сурвалжлага манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай цацагдсан. Бүр Америкийн “Нью Йорк Таймс” сэтгүүлд хүртэл Монголын хувиараа ашигт малтмал олборлогчдын тухай нийтэлсэн байсныг ММJ тоймлон хүргэсэн билээ.

Дараах линк дээр дарж “Нью Йорк Таймс” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллийг уншаарай.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж