“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоёр, гуравдугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга”-ыг өрнүүлэх ажлын хүрээнд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг таниулах, сурталчлах тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв зан үйлд сургах, мэдлэг олгох зорилготой явагджээ.

Тэмцээний нэгдүгээр байрыг “Аюулгүй гарц” баг, хоёрдугаар байрт гуравдугаар сургуулийн “Хаан зам хатан тэмдэг-2” баг, гуравдугаар байрыг гуравдугаар сургуулийн “Хаан зам хатан тэмдэг-1” баг тус тус эзэллээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж