Саади Каддафи Мексик рүү зугтах гэж оролджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Саади Каддафи Мексик рүү зугтах гэж оролджээ

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Саади Каддафи өнгөрсөн сард хуурамч бичиг баримт ашиглан Мексикийн хилээр нэвтрэх гэж оролдсон талаар тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгджээ. Саади Каддафи Дани, Канадын хоёр иргэн, хоёр Мексик иргэний хамт хил зөрчих гэж байсныг гаалийн ажилтнууд илрүүлсэн байна. Саади Каддафи гэр бүлийнхээ хамт Мексикийн харьяат иргэний пасспортоор нэвтэрч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж байсан гэнэ.  Саади Каддафи одоо Ливитэй хил залгаа оршдог Нигерид бүгж байгаа ажээ. Түүний эцэг Муаммар Каддафийн дэглэм унахад тэрбээр Нигери рүү дүрвэн гарсан гэх. Каддафийн өөр нэг хүү Сэиф аль-Исламыг өнгөрсөн сард Ливиэс баривчилсан билээ. Каддафийн залгамжлагч гэгдэж байсан Сэиф аль-Исламд өнгөрсөн хугацаанд Ливид өрнөсөн аллага хүчирхийлэл, хүний эрхийг зөрчсөн гэх олон ноцтой хэрэгт  Олон улсын шүүх цаазаар авах ял оноож болзошгүй байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж