Бүтээлч ажлын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Бүтээлч ажлын аян эхэллээ

Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс эрхлэн зохион байгуулж байгаа “Миний бүтээлч ажил-Манай байгууллагын амжилтын үндэс” сарын аян эхлэв. Аяны хүрээнд Дархан хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсдын стандартын мэд­лэгийг дээшлүүлэн, өөрийн хэлтсийн ажлыг сурталчлах ажлыг төлөвлөж,“Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх авсан байгууллагуудыг сурталчилах юм байна. Мөн аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”, “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулж, чанартай бүтээгдэхүүний сурталчилгаа, үзэсгэлэн худалдаа, “Хүнсний аюулгүй байдал- Төгс чанар” онол практикийн бага хурал зохион байгуулах зэрэг 33 ажил төлөвлөн хийж байна. Хэлтсийн ажилтнууд хариуцсан ажлынхаа чиглэлээр Дархан-Уул аймаг дахь ШУТИС, ХААИС, МСҮТ болон Бизнес инкубатор төв, ХХААЖДҮ зэрэг газартай хамтран стандартыг сурталчлан таниулах сургалт зохион байгуулж, зөвлөмж мэдээлэл хэвлэн тарааж иргэдээс санал асуулга авах зэрэг олон ажлыг хийж эхлээд байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж