Гэмт бүлэглэлийн толгойлогчийг цаазаар авчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Гэмт бүлэглэлийн толгойлогчийг цаазаар авчээ

Хятадын Чунчин мужид  гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч эмэгтэйг цаазаар авчээ. Хэдэн зуун охид эмэгтэйчүүдийг гоо сайхны салон, зочид буудалд ажиллуулах нэрээр биеийг нь үнэлж байсан Ван Зици гэгч этгээдийг 2010 онд баривчилсан юм. Ван Зици дүү Ван Ванингтай хамтарч, хохирогч эмэгтэйчүүдийн паспортыг нь хураан авч, албадан биеийг нь үнэлж байсныг цагдаа нар тогтоосон юм. Ван Чунгчинд хээл хахууль, биеэ үнэлэлт болон зохион байгуулалттай гэмт хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон байна. Тус хотод 2009 оноос хойш хээл хахууль, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг илчлэх кампанит ажил өрнүүлж, гэмт хэргийн томоохон бүлэглэлийн толгойлогч нарыг цаазаар авсан ажээ.
 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж