“Бух ба бухнууд” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Бух ба бухнууд” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан Монголын Уран зургийн галерейн захирал, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал бие даасан үзэсгэлэнгээ маргааш Урчуудын эвлэлийн хорооны “Art gallery”-д 18.30 цагт нээх гэж байна. “Бух ба бухнууд” үзэсгэлэнд А.Чадраабалын энэ  онд бүтээсэн монументалист уран зургууд, хүрэл уран баримлууд, бэхэн зургууд зэрэг 30 гаруй шинэ бүтээлүүдийг нийтийн хүртээл болох юм байна. Тэрбээр Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн дүр төрх, арга барилтай бөгөөд эр хүний эр зориг, хүч чадал, өсөн дэвжихийн бэлгэдлийг Монгол бухын дүр, орчин үеийн урлагийн арга барилаар илэрхийлсэн байна. “Бух ба бухнууд” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж