БТСГ-аас сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

БТСГ-аас сургалт явуулж байна

"Эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэгчид" сургалт өнөөдөр 10.00-17.30 цагийн хооронд Спортын төв ордонд болж байна. БТСГ-ын Биеийн тамирын хэлтсээс зохион байгуулж буй уг сургалтад дүүргүүд, Төрийн бус байгууллагын алхаж, гүж, явган аялдаг, байнгын хөдөлгөөнтэй хүмүүс оролцож байгаа юм. Сургалтын үеэр Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын талаар Төрөөс баримталж буй бодлого, Аж ахуйн нэгж байгууллага дахь биеийн тамир спортын хамтлагийн тухай, Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр, Бие бялдрын сорилын тухай зэрэг сэдвээр мэдээлэл сонсож, санал бодлоо солилцох ажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж