Холливудын хамгийн сайхан хос Брэд Питт, Анжелина Жоли нар саяхны нэгэн бороотой өдөр хүүхдүүдтэйгээ хамт Нью-Йорк дахь хүүхдийн тоглоомын том дэлгүүрээр хэсчээ. Хосууд ихрүүдээ нэг нэгээр нь тэвэрч, бусдыг нь хөтөлсөн байжээ. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо Анжелина Жолигийн найруулагчаар нь ажилласан “the Land of Blood and Honey” киноны нээлт болсон юм. Киноны ажлаас түр амсхийсэн хос хүүхдүүдээ эрхлүүлж явсан нь тэр ажээ. Хүүхдүүд бүгд том иштэй чихэр авахуулсан бол Шило өөртөө одой хүүхэлдэй авахуулсан гэнэ. Анжелина Жоли саяхан нэгэн ярилцлагадаа хүүхдүүд нь Брэд тэр хоёрыг хуримлахгүй байгаад нь гайхдаг гэж ярьсан юм. Тэрбээр “Шрек, Фиона хоёр хуримласан шиг хүүхэлдэйн киноноос харсан шигээ л зүйлийг хүсч байгаа” хэмээн тайлбарлажээ.
Н.Энх